| | USD/MNT 0₮

57 настай иргэн ганцаараа явж байсан эмэгтэйг айлган сүрдүүлж, эд зүйлийг нь дээрэмджээ

2019 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр СХД-ийн 5-р хороо Дүүхээ төвийн орчимд иргэн Б.Цэцэгмаа нь бусдад дээрэмдүүлсэн гэх гомдлыг цагдаагийн байгууллагад бүртгүүлжээ. Уг хэргийг 57 настай Н.Э үйлдсэн болохыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Иймд иргэд та бүхэн ажилдаа явах, ажлаасаа харих замдаа аль болох харанхуй гэрэлтүүлэггүй газрыг сонгон явахгүй байх, ганц нэгээрээ явахдаа аль болох хүн хөдөлгөөнтэй газраар зорчин явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

57 настай иргэн ганцаараа явж байсан эмэгтэйг дээрэмджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.