| | USD/MNT 0₮

Хөгжлийн банкны шалгалтын дүнг ил болгож, 130 хуудас материалыг нууцаас гаргав

Хөгжлийн банктай холбоотой асуудлаар өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийсэн билээ.
Тэрбээр " 2016 онд Хөгжлийн банкинд хийсэн Засгийн газрын ажлын хэсгийн шалгалтын дүнг олон нийтэд ил болгох тухай саналыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ирүүлсэн. Энэ хугацаанд ямар ажлууд замхарсныг ил тод болгохыг хүсч байна. Ингэснээр 130 хуудас материал ил болно. Тодорхой эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн мөнгийг зээл болгон гаргасан юм бэ, ямар зээл авсан эздийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн юм, зургаан жилийн хугацаанд зээлийн асуудал хэрхэн шийдвэрлэж, өр төлбөр барагдсан бэ гэдэг дэлгэрэнгүй дүгнэлт гарсан юм.
 
Хөгжлийн банктай холбоотой зарим нэг аж ахуйн нэгжийн хэргүүдийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Албан тушаалтантай холбоотой хэргийг АТГ шалгаж байгаа" гэлээ. 
Ингэснээр 130 хуудас материал ил болно. Тодорхой эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн мөнгийг зээл болгон гаргасан юм бэ, ямар зээл авсан эздийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн юм, зургаан жилийн хугацаанд зээлийн асуудал хэрхэн шийдвэрлэж, өр төлбөр барагдсан бэ гэдэг дэлгэрэнгүй дүгнэлт гарсан юм.
Эдийн засаг

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.