| | USD/MNT 0₮

МАН:НЭР ДЭВШИГЧДЭЭС МӨНГӨ АВАХГҮЙ

УИХ-ын 2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс санхүүжилт гаргана гэсэн мэдээлэл гарсан билээ.

Тэгвэл Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өнөөдрийн намын Бүлгийн хурал дээр “2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө авахгүй. Нэр дэвшигчдийг ёс зүйн шалгуур, судалгааны үр дүнд үндэслэн тодруулна. Олон нийт дэмжихгүй байгаа нь харагдвал нэр дэвшихгүй байх хэрэгтэй” гэсэн мэдэгдлийг өгчээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл мэдээлэл өгөв. Тэрбээр “Эмэгтэй гишүүд сонгуульд нэр дэвшихэд сонгуулийн санхүүжилт хүнд байдаг. Сая Бүлгийн хурал дээр намын дарга орж ирээд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив санхүүжилтийг нам авахгүй гэж хэлсэн. Мөнгөний үнэргүй сонгууль хийнэ. Харин их хуралд нэр дэвшиж байгаа дэвшигчид өөрсдийнхөө сонгуулийн зардлыг гарга гэсэн.

Намын санхүүжилтийн хувьд хуулинд зааснаар сайн дурын болон аж ахуйн нэгжүүдээс тодорхой хэмжээний санхүүжилт авна. Түүнээс УИХ-д нэр дэвшиж байгаа дэвшигчээс нэг ч төгрөг авахгүй гэдгээ намын дарга мэдэгдлээ. Нэр дэвшигчдэд гурван зарчим тавина. Ёсзүйн асуудал, ард түмэн хэнийг хүлээж  дэмжиж байгаа вэ гэдгийг судалгаагаар гаргана. Гэхдээ нэгэнтээ ард түмэн дэмжихгүй, намд суудал авчрахгүй хүнийг нэр дэвшүүлэх нь оновчгүй шийдвэр болно. Тийм учраас судалгааны дүн чухал байна.

Хоёрдугаарт намын бүлгийн хуралдаанаар ахмадуудын тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх асуудал дээр ажлын хэсэг гарсан. Үндсэндээ төслөө танилцуулж байна. Нийтдээ 229 мянган ахмадын 750 гаруй тэрбум төгрөгийн өрийг тэглэхээр ажиллаж байна.

Олонх нь зургаа хүртэл сая төгрөгийн өртэй байгаа юм байна. Ер нь бол тэтгэврийн зээлийг зургаан сая төгрөгийг нь тэглэх зүйтэй гэж үзсэн.

Огт зээл аваагүй ахмадуудын асуудлыг тодорхой хэмжээгээр авч хэлэлцэнэ.  Бүх ахмадууддаа төр ямар нэгэн байдлаар тэгш хандах ёстой” гэлээ.

Эмэгтэй гишүүд сонгуульд нэр дэвшихэд сонгуулийн санхүүжилт хүнд байдаг. Сая Бүлгийн хурал дээр намын дарга орж ирээд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив санхүүжилтийг нам авахгүй гэж хэлсэн. Мөнгөний үнэргүй сонгууль хийнэ. Харин их хуралд нэр дэвшиж байгаа дэвшигчид өөрсдийнхөө сонгуулийн зардлыг гарга гэсэн.
Улс төр

Сэтгэгдэл (17)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.