| | USD/MNT 0₮

Угаарын хийн хордлогоор өнгөрсөн шөнө нэмэгдэж эмнэлэгт хэвтсэн хүн байхгүй байна

Угаарын хийнд хордсон гэх дуудлагаар өнгөрсөн шөнө шинээр эмнэлэгт хүн хэвтээгүй байна. Тодруулбал өчигдрийн байдлаар буюу аравдугаар сарын 10-ны өдрийн 06:00-15:00 цагийн байдлаар угаарын хийнд хордсон гэх дуудлагаар таван өрхийн 11 иргэн (дөрвөн хүүхэд, долоон том хүн) эмнэлэгт хандаж, үүнээс гурван иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Тэгвэл аравдугаар сарын 10-ны 21 цагаас 11-ний 06 цагийн байдлаар 6 өрхийн 15 хүн тусламж үйлчилгээ авсан, үүнээс 8 насанд хүрэгч, 7 хүүхэд байна. ЭХЭМҮТөвд 2 хүүхэд хүргэгдэж эмчилгээ хийлгэж зөвлөгөө авч буцсан аж. Гэрээр нийт 13 хүнд зөвлөгөө өгч үлдээсэн бол эмнэлэгт нэмж шинээр хэвтсэн хүн байхгүй байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.