| | USD/MNT 0₮

“ШАРК” Д.ЭНХТҮВШИН ДОРНОД АЙМГААС НЭР ДЭВШИНЭ

МАН-ынхан бизнес эрхлэгчдээр хүрээгээ тэлж, сонгуульд хүч үзэхээр болжээ.

Тухайлбал, 2020 оны сонгуульд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшинг намдаа элсүүлж, нэр дэвшүүлэхээр болсон бол MCS группийн дэд Ерөнхийлөгч, олны дунд "Шарк" нэрээрээ алдаршсан Д.Энхтүвшинг нэр дэвшүүлэхээр “сойж” эхэлжээ.

Түүнийг Дорнод аймагт нэр дэвшинэ гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Гэвч МCS группийн эх сурвалж “Нэр дэвшүүлэх санал ирсэн ч өөрөө татгалзсан хариу өгсөн” гэх мэдээлэл байна.

Тэрбээр нэгэн удаа ярилцлага өгөхдөө “Надад улстөрд орох боломж байсан. Гэхдээ би бизнесийг сонгосон” хэмээн ярьж байсан удаатай. Энэ удаад бусдын шахалтад орсон уу, эсвэл өөрөө улс төрийг сонгож байна уу гэдгийг цаг хугацаа харуулах бизээ.

“Шарк” Д.Энхтүвшингийн хувьд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Ажлын гараагаа  МСS группийн санхүүгийн шинжээчээр эхлүүлж байсан бөгөөд нийтдээ 22 жил ажиллаж байгаа ажээ.

"Шарк" Д.Энхтүвшин Дорнод аймагт нэр дэвших тохироог МАН-ынхантай хийсэн үү.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.