| | USD/MNT 0₮
УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөгжлийн банк"-ны асуудлаар нээлттэй сонсгол хийх үүрэг, чиглэлийг өнгөрсөн сард өгсөн билээ. Тэгвэл уг нээлттэй сонсголыг энэ сарын 07-нд буюу өнөөдөр хийх ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилжээ.
УИХ-ын даргын захирамжаар "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж нар багтсан. Тэд "Хөгжлийн банк"-нд хийсэн хяналт, шалгалтын дүнгээ хаврын чуулганаас өмнө тайлагнах юм байна.
Хөгжлийн банкны асуудлаар хийх нээлттэй сонсгол хойшилжээ.