| | USD/MNT 0₮

Д.Сэржмядаг охиныг эрэн хайх явцад хүүхэд хүчиндсэн, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан зургаан үйлдлийг илрүүлжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух хаягтай найман настай Д.Сэржмядаг охин 2017 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд гэрээсээ гарч яваад одоог хүртэл сураггүй алга болсон хэргийг шалгаад гурав дахь жилтэйгээ золгож байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд шаардлагатай бүхий л арга хэмжээг явуулж байгаа аж.

Тухайлбал, энэ талаар ЦЕГ-ын МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг хэлэхдээ "Өнгөрсөн хугацаанд Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээр автомашин болон галт тэргээр зорчиж явсан, дамжин өнгөрсөн мөн тус суманд амьдардаг 550 иргэнээс мэдүүлэг авсан. Нийт 32 мянган иргэн, 1000 тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээллийг авч шалгаж байгаа. 

Энэ хэргийг мөрдөн шалгах явцад бага насны хүүхдийг хүчиндсэн, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан зургаан үйлдлийг нөхөн илрүүлж, дөрвөн хэргийг нь шүүхэд шилжүүлээд байгаа юм байна. Үлдсэн хоёр хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна" гэсэн юм.

Д.Сэржмядаг охиныг эрэн хайх явцад бага насны хүүхдийг хүчиндсэн, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан зургаан үйлдлийг илрүүлжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.