| | USD/MNT 0₮

АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ НЭГ УДАА ТЭГЛЭХИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮД ХЭН БЭ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж Тэтгэврийн зээл тэглэх эсэх асуудлаар өргөн барьсан хуулийн төслийн хэлэлцэж, хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэн билээ.

Тэгвэл өчигдрийн хуралдаанд нийт гишүүдийн 41 нь санал хураалтад оролцсноос 33 гишүүн дэмжиж, 80.5 хувийн саналаар санал дэмжсэн билээ. Тэгвэл оролцсон гишүүдээс дэмжээгүй зургаан гишүүн байна.

Тодруулбал, С.Бямбацогт Б.Жавхлан Х.Нямбаатар Ш.Раднаасэд А.Сүхбат Н.Учрал нар дэмжээгүй аж.

Дашрамд дуулгахад дээрх хуулийг яаралтай горимоор хэлэлцэж байгаа учир өнөөдөр УИХ-ын холбогдох Байнгын хороод болон УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

 

Ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийн хэлэлцүүлэгийг С.Бямбацогт Б.Жавхлан Х.Нямбаатар Ш.Раднаасэд А.Сүхбат Н.Учрал нарыг гишүүд дэмжээгүй байна.
Улс төр

Сэтгэгдэл (50)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.