| | USD/MNT 0₮

Г.Ганчимэг: Өглөө сэрээд харахад хүү минь дэргэд байвал дэндүү сайхан даа

Өнгөрөгч 2021 оны 4 сарын 5-ны өдөр амралтын газарт байгаа найзыгаа авахаар очсон цэл залуухан 23 настай загсвар өмсөгч залуу бусдын гарт амиа алдсан байдаг. Хэргийн газарт 20 гаруй 19-23 насны нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд байжээ.

Харамсалтай явлаас хойш талийгаач хүүгийн ээж хуулийн байгууллагаар хэргийг үнэн зөв шийдүүлэхийн тулд бүтэн нэг жил өргөдөл өгсөн байна. Гэсэн ч бүлэглэн санаатайгаар хүний аминд онц хэрцгийгээр хүрсэн гэмт хэргийг прокурор болон шүүхийн байгууллагынхан үгсэн хуувилдаж, авлигал авч нэг хүнд тохоод санамсар болгоомжгүй хэрэг болгож шийдвэрлэсэн байна. Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу гуравдугаар сарын 3-ны өдөр болох юм.

Талийгаач хүүгийн ээж хүүгийнхээ гэгээн дурсгалд зориулан бичсэн шүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сэрээд харахад хүү минь чи минь дэргэд байвал гоё оо

Сэмхэн ширтээд энхрийхэн хүү минь

Сэрүүлэг шиг зөөлөнөөр Ээжээ гэж дуудвал гоёоо

Маргааш хүрээд ирэх мэт санагдаад горьгүй нь ээ

Магтаалын нандин үгийг чамдаа л хэлэхсэн хүү минь

Мартаж боломгүй өдрүүдийг чамтайгаа дахин дахин хамтдаа угтвал гоёоо

Удтал санасан сэтгэлийг минь тайлаад ирэхгүй болохоор

Ухаан бодол чиний хажууд энд хоосон бие л байна хүү минь

Урсах нулимастай чамайгаа санах сайхан ч

Ууган хүүгээ хайрлаад тэвэрч суувал гоёоо ээжид нь

Хайр мэдрүүлж нүд булаасан сайхан танхил хүү минь

Халуун амьсгалаараа төөнөж араас тэвэрлэвэл гоёоо

Халуун зүрхний минь ховдолд үүрээ зассан шувуухай минь

Хамаг жаргал Ээж минь гээд ирвэл гоёоо

Эвийдээ үр минь эгэлхэн хорвоод тээж төрүүлэхдээ

Энгүй тансаг хайраар өлгийдөж өсгөсөн нь

Булингарт нийгэмд буруу байж уу дээ эхийгээ өршөө Үр минь

Хүний хорвоод хүнлэг хүн байгаад амин зүрхээ тасдуулахын чинээ

Ухаан санаандаа бодсонгүй Ээж нь өршөө үр минь

Нартын хорвоогоос эрхэм чамайг минь Тэнгэр харамласан юм болов уу

Тэнгэрийн оронд баатар хүүгээр минь дутсан юм болов уу даа амин үр минь Чинийхээ хүчирхэг зоригтой мөн чанарыг чинь Ээж нь хүндлье дээ

Аминаас чинь илүү багийн анд нь эрхэм байжээ үр минь чамаараа гоёж явнаа ээж нь

Үүлэн хээтэй Тэнгэрт үр минь дүүлэн нисэж байна уу?

Тэндээс бид ямар харагдаж байгаа бол үр минь хайртай ээж нь чамдаа

Эвийдээ миний муу үр Ээждээ чи минь гомдож байна уу?

Энгэр хэвлийдээ тээж төрүүлсэн үрээ

Энэхэн дэлхий дээр хамгаалж чадсангүй ээ уучилаарай үр минь

Буян нүгэлээ ялгаж чадаагүй бяцхан хүүгээ

Буруутан алуурчины гарт алдаад

Буурал дэлхийд хамгаалж чадсангүй ээж нь уучилаарай үр минь

Хэрцгий алуурчины гарт хорьхон жаахан насанд нь

Хөөрхий чамайгаа хөнөөлгөчихлөө Эцсийн удаа чамаасаа гуйя

Энэхэн хүслийг минь биелүүлээрэй үр минь Ээждээ дахин үр болж мэндлээрэй

Энэ удаатай адил чамайгаа дахин алдахгүй ээ...

/Шүлгийг Талийгаач хүүгийн ээж Г.Ганчимэг тэрлэв/

 

Г.Ганчимэг: Өглөө сэрээд харахад хүү минь дэргэд байвал дэндүү сайхан даа
Ярилцлага

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.