| | USD/MNT 0₮

Х.ОРГИЛ-ЭРДЭНЭД ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ

Өнгөрсөн сарын сүүлчээр Зам тээврийн газрын дарга Х.Оргил-Эрдэнэ Дарханы зам дээр ажиллаж байгаа Хятад компаниас 20 мянган юань авлигад авч байгаад үйлдэл дээрээ баригдсан билээ.

Түүнийг авлига өгсөн Хятад иргэнийх нь хамт цагдан хорьсон өмгөөлөгчийнх нь хүсэлтээр батлан даалтад гаргасан юм. Тодруулбал, авлига өгч байгаа нь нотлогдоогүй. Хятад иргэн ажлын байран дээр нь боодолтой зүйл хаячихаад зугтаасан” гэж мэдүүлж байгаад батлан даалтад гаргасан юм.

Тэгвэл батлан даалтад гаргасан Х.Оргил-Эрдэнэд хилийн хориг тавьжээ.

Дашрамд дуулгахад, Дарханы замыг хугацаанд нь өгөөгүй компаниудтай салбарын сайд нь хариуцлага тооцно гэж мэдэгдсэн нь газрын дарга нараа хахууль авах боломж олгосон уу. 

Ажлаа дуусгаагүй компаниуд асуудал болон “но”-гоо нуун далдлахын тулд хариуцсан газрын дарга нарт хахууль өгөхийг оролдсон байхыг үгүйсгэхгүй.

 

Өнгөрсөн сарын сүүлчээр Зам тээврийн газрын дарга Х.Оргил-Эрдэнэ Дарханы зам дээр ажиллаж байгаа Хятад компаниас 20 мянган юань авлигад авч байгаад үйлдэл дээрээ баригдсан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.