| | USD/MNT 0₮
Үндэсний статистикийн хороо мэдээллээр эр хонины үнэ 211.2 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 3.3 мянган төгрөг, эр ямааны үнэ 159.7 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 9.1 мянган төгрөгөөр ихэссэн байна. Эр хониний үнэ нэгдүгээр сард нийслэлд хамгийн их буюу 300 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас өөрчлөлтгүй байсан бол Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 174.4 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 3.6 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Түүнчлэн, газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр энэ оны нэгдүгээр сард боодолтой өвсний (20кг) үнэ Өмнөговь аймагт хамгийн их буюу 12.2 мянга, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 2.9 мянган төгрөг байв.
Үхрийн хоёр метрээс дээш урттай шир мөн сард 8.3 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас өөрчлөлтгүй, харин ямааны цагаан ноолуур 1 кг-ын үнэ 102.1 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 2.9 мянган төгрөгөөр нэмэгджээ. Харин хивэгний (25 кг) үнэ Орхон аймагт хамгийн их буюу 25.0 мянга, Төв аймагт хамгийн бага буюу 17.7 мянган төгрөг байсан юм.
Үхрийн шир 8,3 төгрөг, ямааны ноолуур 102,1 болж өмнөх сарынхаас өсчээ