| | USD/MNT 0₮

ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ӨДИЙД Д.ДОРЛИГЖАВ ХОРИГДОЖ БАЙСАН, АВЛИГЫН ХЭРЭГ НЬ ЮУ БОЛОВ

Жилийн өмнө Хууль зүйн дотоод хэргийн сайд асан, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарын гурван хүн хуулийн байгууллагад баригдаж, цагдан хоригдож дуулиан тарьж байв.

Тодруулбал, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд телевизд өгсөн ярилцлагадаа “Хууль зүйн сайд асан, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт дарамтлуулж дүүгийнх нь дансаар дамжуулан 4 сая ам.доллар өгсөн” гэж мэдээлэл хийсэн.

Энэхүү мэдэгдлийн дараа Д.Дорлигжав мөн ярилцлага өгч, “Намайг гүтгэлээ, Т.Ганболдыг шүүхэд өгч, 4 сая доллар нэхэмжилнэ” хэмээн мэдэгдсэн ч түүнийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 7-ны өдөр баривчлаад гурав хоног саатуулаад батлан даалтад гаргасан байдаг.

Тэгвэл Д.Дорлигжавт дарамтлуулж дөрвөн сая ам.долларын авлига өгсөн энэ хэрэг жил гаруй хугацаа болоход хаана гацав. Хэргийг шалгаж дуусаад шийдвэрлэсэн үү. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэх мэдээллийг зарим УИХ-ын гишүүн саяхан хэлж байсан.

Гэвч АТГ-аас Д.Дорлигжавт холбогдох хэрэг ямар шатандаа явж байгаа хамгийн сүүлд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр асуухад “Сэргээн шалгаж байгаа. Тухайн хэрэгт холбогдуулан нэмж шалгах асуудлууд гарсан. Иймд ахин тодруулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэсэн.

Түүнийг төрийн өндөр албан тушаалтан байхад авсан авлига гэх бөгөөд хэрэг нь ийнхүү шийдэгдэхгүй, удаашралтай байна. Магадгүй авлига өгсөн этгээд ч гомдлоо татсан байхыг үгүйсгэхгүй. Энэ хэрэг ингэж явсаар замхарч, нэг нь гомдолгүй, нөгөө нь хохиролгүй болоод үлдэх байх даа.

 

Жилийн өмнө Хууль зүйн дотоод хэргийн сайд асан, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарын гурван хүн хуулийн байгууллагад баригдаж, цагдан хоригдож дуулиан тарьж байв.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.