| | USD/MNT 0₮

ЕРӨНХИЙ САЙД ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫГ УДИРДАН ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын хүн ам орон сууцны 2020 оны ээлжилт тооллого “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” уриан дор орон даяар эхэллээ. Энэ удаагийн тооллого хосолмол аргаар явагдана. 

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу өнөөдрөөс энэ сарын 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл мэдээлэл цуглуулалтыг явуулна.

Тооллого явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой. Үндэсний статистикийн хорооноос энэ удаагийн тооллогын дараа Хүн амын хэтийн тооцоог 2050 он хүртэл шинэчлэн тооцох аж. 

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд хүн амын тооллогыг өөрөө удирдаж байна.

 

Монгол Улсын хүн ам орон сууцны 2020 оны ээлжилт тооллого “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” уриан дор орон даяар эхэллээ. Энэ удаагийн тооллого хосолмол аргаар явагдана.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.