| | USD/MNT 0₮
Хөгжлийн банкнаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийг ажлын байраар хангаж, улсад их хэмжээний татварыг татан төвлөрүүлнэ гэж молигдоод хэдэн их наяд төгрөг зээлсэн улс төрчид өдгөө таг байна.
Тэд 2013 оноос эхлэн хоосон данс, газар доорх цахилгаан шугам сүлжээ, Улсын хөрөнгөөр барьсан өргөтгөх үйлдвэр зэргийг барьцаалж энгийн иргэдийн хэзээ ч авч чадахааргүй зээлийг авсан байдаг.
Хөгжлийн банкнаас зээл авсан томоохон таван зээлдэгчийн төлөх ёстой өрийн хэмжээ нийлээд нэг их наяд төгрөг болж байгаа аж. Харин тус банкнаас нийтдээ 66 хувь хүн байгууллага зээл авснаас 48 нь чанаргүй зээлдэгчийн ангилалд хүрээд олон жилийн нүүрийг үзсэн ч хариуцлага хүлээгээгүй.
Гэтэл энэ оны нэг сараас эхлэн олон нийтээр дамжуулан хүч түрэн тэдэнд хариуцлага хүлээлгэхээр ярьж эхэлсэн. Үүний хүрээнд 18 их наяд төгрөгийг зээлдэгч нараар төлүүлж байж бондын өрийг төлөх хэмжээнд хүрэх юм.
Зээл авахдаа улс төрийн нөлөө үзүүлж, олон зүйл амлаж авсан Монголын томоохонд тооцогдох баячууд өдгөө компанийн нэрээ гээж орихоод өөрсдөө сураггүй болсон.
Чанаргүй зээлдэгч нараас авсан зээлийн эргэн төлөлтөөр орж ирсэн мөнгөн дүнг Хөгжлийн банкинд байршуулахгүй гэх шинэ тогтоол гарчээ. Тухайн эргэн төлөлтөөс орж ирсэн мөнгийг Монголбанкинд тусгай данс нээж, төвлөрүүлэх бөгөөд ирэх жилийн бондын төлөлтийг хийхээр төлөвлөжээ.
Хөгжлийн банкны эргэн төлөлтийг Монголбанкинд байршуулж, бондын төлөлтийг хийнэ