| | USD/MNT 0₮
НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын 2018 оны төлбөрийн баримтыг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59 цаг хүртэл бүртгүүлэх бөгөөд өнөөдөр амжиж бүртгүүлээрэй.
НӨАТ-ын тухай хуульд “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн Ибаримтын хоёр хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ.
Дээр заасан хугацаанаас хойш өнгөрсөн оны Ибаримтаа бүртгүүлбэл хоёр хувийн буцаан олголтод мөнгөн дүн нь нэмэгдэхгүй, хүчингүй болно. Мөн иргэдийн хувьд хувийн мэдээллээ зөрүүтэй бүртгүүлсэн тохиолдол их байгаа аж. Тиймээс иргэд өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөж, давхар бүртгэлтэй бол бүртгэл хаягаа нэгтгэх шаардлагатай гэдгийг холбогдох байгууллагаас сануулав.
НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын 2018 оны төлбөрийн баримтыг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59 цаг хүртэл бүртгүүлэх бөгөөд өнөөдөр амжиж бүртгүүлээрэй.