| | USD/MNT 0₮

Н.Сугар: 59 сургуулийн хичээлийн хуваарьт зохицуулалт хийснээр түгжрэлийг 12,5 хувиар бууруулна

Түгжрэлийг бууруулах зорилгоор 59 сургуулийн хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг Нийслэлийн боловсролын газраас гаргасан.

Тэгвэл Их тойруу болон Яармагт байрлалтай, түгжрэлд нөлөөлдөг тэдгээр сургуулийн хичээл эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах санал асуулгыг өнөөдрийн 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны баасан гарагийн 14:00 цаг хүртэл ulaanbaatar.mn сайтаар дамжуулан явуулахаар болжээ.

Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Их тойруу болон Яармагт байрлалтай, түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хооронд нь зөрүүлэх санал гаргаад байна. Өнөөдрөөс баасан гараг хүртэл  ulaanbaatar.mn сайтаар дамжуулан санал асуулга явуулна. Эдгээр 59 сургуульд 85 мянган сурагч байна. Тэдний 23 мянга нь такси болох хувийн унаагаар хичээлдээ ирдэг байна. Тиймээс дээрх зохицуулалтыг хийснээр түгжрэл 12.5 хувь буурна. Гурав хоногт хийсэн санал асуулгын дүнгээс шалтгаалж зохицуулалт хийнэ.

Ажилтан өглөө 07:00-10:00 цагийн хооронд ажилдаа ирж болно. Тухайн байгууллага дотооддоо цагийн бүртгэл, судалгаагаа хийгээд

• 07:00 цагт ажилдаа ирсэн бол 14:00 цагт тарж болно.

• 10:00 цагт ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болох зохицуулалт хийх санал гарсан" гэв.

         

 

Н.Сугар: 59 сургуулийн хичээлийн хуваарьт зохицуулалт хийснээр түгжрэлийг 12,5 хувиар бууруулна
Ярилцлага

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.