| | USD/MNT 0₮

Оны сүүлчээр ахмадууд 100 гаруй тэрбум төгрөгийн ЗЭЭЛ авчээ

УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, Шинжлэх Ухааны байнгын хороогоор “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Ажлын хэсгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулахдаа нэгдсэн тоо баримттайгаа орж ирээрэй. Надад байгаа мэдээллээр 10 сая буюу түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн зээлүүд бүгд оны сүүлээр буюу зөвлөмж гарсны дараа гарсан байсан шүү. Нийт үнийн дүн нь ойролцоогоор 100 гаруй тэрбум төгрөг болж байгаа юм билээ. Энэ бол нотолгоотой баримт. Үүгээр бол зөвлөмж чинь арванхоёрдугаар сарын 30-31-нд гараагүй, тэрнээс өмнө гарсан байж таарах гээд байна. Эсвэл зөвлөмж гарах нь тодорхой болчихсон байж" хэмээн мэдэгдлээ.

УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, Шинжлэх Ухааны байнгын хороогоор “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байр сууриа илэрхийлсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.