| | USD/MNT 0₮

МАШИН АЧИЛТЫН КОМПАНИУД ӨДӨРТ 12 САЯ ТӨГРӨГ ОЛДОГ

Нийслэлд машин унана гэдэг үнэхээр зовлонтой асуудал. Түгжирнэ, дээр нь зогсоолоо бүрэн шийдээгүй байж машин ачилт буулгалтын компаниуд машин ачихдаа мэргэжлийн ханддаг. Хэдий орц гарц хааж, замын хөдөлгөөний хориотой тэмдэгтэй газар машинаа тавиагүй байхад ачаад аваад явдаг. Хүний машин тэрэг, өмч хөрөнгөд хулгайч нохой шиг хандаж, ачдаг хэмээн шүүмжлэлийг дагуулаад буй. Машин ачилтын компаниудаас болж өдөрт хэдэн зуун хүн уур бухимдлаа бардаг нь үнэн.

Дүрэм журмаа баримтлахгүй байж бусдын машиныг хулгайгаар бушуухан ачаад явдаг аж ахуйн нэгжүүдэд өчигдрөөс эхэлж Нийслэлийн Засаг даргын захирамжаар гэнэтийн шалгалт хийж, “даруулга” өгч эхэлсэн байгаа. Өчигдрөөс эхэлж автомашиныг нь ачаад явсан иргэний гар утсанд мессэж илгээдэг болов. Мөн 60 мянган төгрөгийн төлбөрийн ибаримт авдаг боллоо.

Манайд машин ачилтын 15 аж ахуй нэгж, компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэг компани өдөрт тэдэн машин ачина гэсэн норм байдаггүй гэнэ. Хаана замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, орц гарц хааж зогссон машин болгоныг ачих ёстой байдаг гэнэ.

Гэхдээ дунджаар өдөрт 150-200 машин ачдаг гэсэн тооцоо байна. Нэг машиныг 60 мянган төгрөг гэж бодож 200 ширхгээр бодохоор машин ачилтын компаниуд  өдөрт 12 сая төгрөг олдог байна. Үүний 10 хувь Нийслэлийн зам ашигласны санд ордог бөгөөд үлдсэн хувийг нь тухайн компани зарцуулдаг ажээ.

Өдөрт 150-200 машин ачдаг гэсэн тооцоо байна. Нэг машиныг 60 мянган төгрөг гэж бодож 200 ширхгээр бодохоор машин ачилтын компаниуд өдөрт 120 сая төгрөг олдог байна. Үүний 10 хувь Нийслэлийн зам ашигласны санд ордог бөгөөд үлдсэн хувийг нь тухайн компани зарцуулдаг ажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.