| | USD/MNT 0₮
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэгч Б.Төгсбилгүүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болох байсан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр дахин хойшилжээ.
Тодруулбал, Б.Төгсбилгүүн хоёр өмгөөлөгчтэй бөгөөд Батцэнгэл өмгөөлөгч нь эмнэлэгт хэвтэж байгаа тул хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж өгчээ.
Улмаар шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн өмгөөлөгч Батцэнгэлийн гаргасан хүсэлтийг хангаж, энэ сарын 16 хүртэл шүүх хурлыг хойшлуулсан байна.
Өнөөдрийн хуралдаанд хохирогч Ж.Одгэрэл ар гэрийнхнээ хамт оролцсон бол шүүгдэгч Б.Төгсбилгүүний ээж, эгч нар мөн ирсэн байв.
Шүүгдэгч Б.Төгсбилгүүн цагдан хоригдож байгаа бөгөөд батлан даалтад гаргах боломжгүй гэжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэгч Б.Төгсбилгүүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болох байсан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр дахин хойшилжээ.