| | USD/MNT 0₮

Хүүхдийн 100 мянгыг энэ сарын 17-нд олгоно

Монгол Улсын 0-18 насны хүүхдүүд сар бүр 100 мянган төгрөг авдаг билээ. Тэгвэл энэ сарын 20-ны өдөр Ням гарагт таарч байгаа учраас хүүхдийн мөнгийг 02-р сарын 17-ны өдөр олгохоор болсон талаар сайд А.Ариунзаяа мэдэгджээ. 
 
Хэрэв Та хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх эсэх, эсвэл өөрийн дансанд хүлээж авах хүсэлт илэрхийлсэн бол одоо дахин ямар нэг үйлдэл хийх хэрэггүй. Ибаримтаар эсвэл Ихаламжаар хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаж бол болно. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана.
Харин шинээр төрсөн хүүхэддээ хүүхдийн мөнгө авах бол хүүхдийн мөнгөнд хамрагдах тусдаа хүсэлт гаргах, банкны данс нээлгэх, бүртгэх зэрэг шат дараатай арга хэмжээ авна. Үүнийг цахимаар эсвэл манай Халамжийн хэлтэст биечлэн өгч болно.
 
Энэ сарын 20-ны өдөр Ням гарагт таарч байгаа учраас хүүхдийн мөнгийг 02-р сарын 17-ны өдөр олгохоор болсон талаар сайд А.Ариунзаяа мэдэгджээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.