| | USD/MNT 0₮

Хөгжлийн банкнаас зээл авсан 26 ААН-ийн нэрийг зарласан бол нэмээд 40 компанийн нэр зарлана гэв

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах үүрэг өгсөн. Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр тэргүүтэй хүмүүсийг шалгаж, яллагдагчаар татсан байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр томилжээ. 

Тэрбээр "Хөгжлийн банкны асуудалтай холбоотой мэдээллүүдийг авч, хөндлөнгийн аудит оруулна. Энэ мэдээлэлд үндэслэн шүүхт гаргасан нэхэмжлэл болон 26 компани, цаашид зарлах 40 гаруй компанийн мэдээллийг нэгтгэж, УИХ-д танилцуулна" гэжээ. 

Ийнхүү барьцаа хөрөнгөгүйгээр хэдэн тэрбумын зээл аваад эргэн төлөөгүй 26 ААН, иргэн ил болсон бол нэмээд 40 компанийн нэр зарлагдахаар болжээ. 

Хөгжлийн банкнаас зээл авсан 26 ААН-ийн нэрийг зарласан бол нэмээд 40 компанийн нэр зарлана гэв.
Эдийн засаг

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.