| | USD/MNT 0₮

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭГЧ Б.ТӨГСБИЛГҮҮНД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ БОЛНО

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Төгсбилгүүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд болно.

Хэргийн хохирогчоор түүний хамтран амьдрагч Ж.Одгэрэл оролцох бөгөөд хоёр удаа хойшилсон шүүх хуралд тэрбээр өмгөөлөгчөө сольж оролцож байгаа ажээ.

Харин Б.Төгсбилгүүний хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурорыг Нийслэлийн прокурорын газраас хууль бусаар халсан байна гэх мэдээллийг өчигдөр Ж.Одгэрэл хийсэн билээ.

Хэргийн тухайд сануулбал, хүчирхийлэгч Б.Төгсбилгүүн нь хамтран амьдрагч Ж.Одгэрэлийг зодож, хоёр хүүхдийг нь гадны нөлөөтэйгээр зулбуулсан, мөн гэр бүлийнхнийг нь айлган сүрдүүлж дарамталсан гэх хэрэгт буруутган шалгагдаж байгаа бөгөөд тэрбээр цагдан хоригдож байгаа юм. Шүүх хурлын шийдвэрийг эргэн мэдээлэх болно. 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Төгсбилгүүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд болно.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.