| | USD/MNT 0₮

Монгол Улсын хүн амын тоо 4.9 дахин өсжээ

Монгол Улсын хүн амын тоо 1918-2018 онд 4.9 дахин өссөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тухайлбал, Монгол Улсын Хүн ам орон сууцны анхны тооллого 1918 онд хийгдэж байсан бөгөөд анхны тооллогоор нийт 647.5 мянган хүн амьдарч байжээ. Тэдгээрийн 100 мянга нь хятад, 5 мянга нь орос хүн буюу монгол 6 хүн тутмын 1 нь гаднын иргэн амьдарч байжээ.

Тэгвэл өнөөгийн байдлаар Монгол Улсад 26-30 мянган гаднын иргэн амьдарч байна. Хүн амын суваргыг харвал 2006-2010 оны сүүлийн 5 жилийн төрөлт өссөн, хүн амын жилийн дундаж өсөлт нь 1.4 болж, 2018 онд 4.9 дахин өсжээ. 1918 оноос хойш 10 удаагийн үндсэн том тооллого явагдсан бөгөөд 2020 онд бид 11 дэх үндсэн тооллогоо явуулна.

Монгол Улсын Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого нь бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаагаараа онцлогтой юм. Харин уламжлалт аргаар тоолох үйл ажиллагаа энэ сарын 9-ний 08:00 цагт эхэлнэ.

Монгол Улсын хүн амын тоо 1918-2018 онд 4.9 дахин өссөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тухайлбал, Монгол Улсын Хүн ам орон сууцны анхны тооллого 1918 онд хийгдэж байсан бөгөөд анхны тооллогоор нийт 647.5 мянган хүн амьдарч байжээ. Тэдгээрийн 100 мянга нь хятад, 5 мянга нь орос хүн буюу монгол 6 хүн тутмын 1 нь гаднын иргэн амьдарч байжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.