| | USD/MNT 0₮

Б.Ундармаагийн 4 компани Хөгжлийн банкнаас авсан 43.5 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, их хэмжээний зээл аваад түүнийгээ төлөөгүй, Нийгмийн даатгалын сангийн мөнгийн хувийн банкаараа дамжуулан дампуурсан гэх нэрийн дор завшсан гээд тоочоод байвал мөнгө идсэн, завшсан хэрэг нь дуусахгүй нь.

Тэрээр албан тушаалаа урвуулан ашиглаж, 340 тэрбум төгрөг идсэн хэргээрээ бүтэн хоёр жилийн хугацаанд шүүхээр яваад эцэст нь 6 жил Төрийн албанд орох эрхээ хасуулж, 40 сая төгрөгийн торгуулийн ялаар шийтгэгдсэн ч дараагийн асуудал нь ундраад гараад ирэх нь тэр.

Тодруулбал, Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаандаа төлөөгүй компаниуд буюу чанаргүй зээлдэгчдийн дунд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн 4 компани байна. Үүнд түүний 100 хувийн хамаарал бүхий “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК, “Монгол эм импекс концерн” ХХК, “Бишрэлт групп” ХХК нь Б.Ундармаагийн эзэмшлийн компаниуд бичигджээ.  Тухайн дөрвөн компанийн нийт өр 43.5 тэрбум.

Б.Ундармаагийн хамаарал бүхий компаниуд хатуу тунгагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах, Мах боловсруулах цогцолбор төв байгуулах төслүүдээрээ хоёр удаагийн зээл авчээ. Харин зээл эргэн төлөлтийн хэтэрсэн хугацаа 31 сар хүрээд буй аж.

 

Б.Ундармаагийн 4 компани Хөгжлийн банкнаас авсан 43.5 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй
Эдийн засаг

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.