| | USD/MNT 0₮

Б.Бат-Эрдэнэ: Айлын яндангаас гарах утааны стандартыг тогтоож, нэг бүрчлэн шалгана

Өнөөдөр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Таван толгой түлш ХХК дээр ажиллалаа. Энэ үеэр тэрээр мэдээлэхдээ: “Яамны шинэ удирдах бүрэлдэхүүн ажлаа эхлүүлээд гурван өдөр болж байна. "Өнөөдөр Тавантолгой түлш” компанийн баруун болон зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Агаарын бохирдлыг ганцхан шахмал түлшээр шийдэж болохгүй. Энэ асуудалтай холбоотой эрдэмтэн судлаачдын багийг байгуулж байна. Цогцоор нь шийдэхын тулд олон нөлөөлөлтэй асуудлыг шийдэх шаардлагатай. Гол нь стандарттай болох хэрэгтэй байна. Шахмал түлшний асуудал агаарын бохирдлыг бууруулах нэг асуудал. Агаарын бохирдолтой тэмцэх стандартын асуудал хөндөгдөнө. Уг асуудлыг судлах баг байгуулж, тэд утааны стандартыг тогтоож, төлөв гаргаж айлын яндангаас гарах утааны стандартыг тогтооно” гэв.

Өнөөдөр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Таван толгой түлш ХХК дээр ажиллалаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (21)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.