| | USD/MNT 0₮
Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар авлига, албан тушаалын хэргээр хуулийн байгууллагад шалгуулсаар байна. Өнгөрсөн сарын сүүлчээр тус яамны газрын дарга Х.Оргил-Эрдэнэ Дарханы зам дээр ажиллаж байгаа Хятад компанийн эзнээс 20 мянган юаны авлига бэлнээр авч байгаад үйлдэл дээрээ баригдсан билээ.
Тэрбээр гурван хоног хоригдож байгаад өмгөөлөгч Б.Баатарсайхан нь шүүхэд хүсэлт гаргаснаар батлан даалтад гаргасан юм. Өмгөөлөгчийнх нь ярьж буйгаар “Манай үйлчлүүлэгч бусдаас авлига аваагүй. Гадаадын иргэн манай хүнд боодолтой юм өгөөд зугтаасан. Тэгээд удалгүй АТГ-ын мөрдөн байцаагчид орж ирсэн” гэж ярьсан байдаг.
Авлига өгөхийг завдсан Хятад компанийн эзэн Монголд ирээд гурав хонохдоо өөрийнхөө зөвлөхийг дагуулж яваад Зам тээврийн яаманд Х.Оргил-Эрдэнэ даргын өрөөнд орсон гэх мэдээлэл байгаа юм.
Ийнхүү Хятад иргэнээс авлига авахыг завдсан газрын даргыг салбарын сайд Б.Энх-Амгалан ажлаас нь чөлөөлнө гэсэн мэдээллийг өчигдөр өгчээ.
Тэгвэл Х.Оргил-Эрдэнэ дарга шиг авлига албан тушаалын хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг мөн ажлаас нь чөлөөлөөчээ.
Д.Доржхандыг өнгөрсөн 2019 оны есдүгээр сарын 9-10 нд шилжих шөнө АТГ-аас баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байдаг.
Түүнийг аравдугаар сарын 8-ны өдөр сулласан бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тогтоосон байгаа юм.
Д.Доржхандыг автозамын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа юм. Мөн мөрдөн байцаалтын явцад түүнтэй холбоотой хэргийг гэмт хэрэг хэмжээнд үзсэн учир АТГ шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байгаа. Улмаар дээрх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, үргэлжлүүлэн шалгаж байна.
Д.Доржханд даргын хувьд өнгөрсөн 2018 оны намар Зам тээврийн яаманд хүн амины хэрэг гарах үед тухайн хэргийн газар байсан гэх мэдээлэл бий.
Тус яаны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэнтэй холбоотойгоор тус яамны газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Төрийн албаны зөвлөл тэдний оронд томилох хүмүүсийг тодруулахаар сонгон шалгаруулалт явуулж хэд хэдэн хүнийг түр орлон гүйцэтгэгчээр тавьсны дотор Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбатын оронд Д.Доржхандыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байгаа юм.
Энэхүү албанд очсон тэрбээр Дарханы зам дээр ажиллаж байхдаа ийнхүү авлига албан тушаалын хэрэгт холбогдсон байна.
Одоогоор хэрэг нь шалгагдаж байгаа түүнийг салбарын сайд Б.Энх-Амгалан үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэж дуугараагүй байж адилхан авлигын хэрэгт холбогдсон Х.Оргил-Эрдэнийг ажлаас нь чөлөөлнө гэж дуугарлаа. Хоёулаа газрын дарга, хоёулаа авлигын хэрэгт холбогдлоо, хоёуланг нь үүрэгт ажлаас нь чөлөөлөх ёстой биш үү, М.Энх-Амгалан сайдаа.
Зам тээвэр хөгжлийн яамны хэлтсийн дарга нар авлига, албан тушаалын хэргээр хуулийн байгууллагад шалгуулсаар байна. Өнгөрсөн сарын сүүлчээр тус яамны газрын дарга Х.Оргил-Эрдэнэ Дарханы зам дээр ажиллаж байгаа Хятад компанийн эзнээс 20 мянган юаны авлига бэлнээр авч байгаад үйлдэл дээрээ баригдсан билээ.