| | USD/MNT 0₮

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ НАМААСАА ГАРЧ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ

2016 оны сонгуулиар МАХН-аас Эрдэнэт хотод нэр дэвшиж их хуралд сонгогдож байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү намаасаа гарч байгаа талаар мэдэгджээ.

Тэрбээр МАХН-ын гишүүн бөгөөд намын дарга Н.Энхбаяр болон намынхантайгаа таарамж муу байгаа юм.

Түүнийг энэ жил МАХН-аас нэр дэвшүүлэхгүй байхаар шийдсэн бололтой. Дөрвөн жил хажиглаж ад үзсэн намынхантайгаа О.Баасанхүү гишүүн ч ана мана үзэлцсээр өнөөдрийг хүрсэн билээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү намаасаа гарч байгаа талаараа өөрөө жиргэжээ.

Тэрбээр “Би МАХН-ын гишүүн. Гэвч энэ намын нүүр царай болж хэвлэлээр гарч буй залуус, өөрийгөө намын дарга гээд өргөмжилсөн Хаан бүгд нийлж 4 жил зөвхөн надтай тэмцлээ.

Тиймээс улс төрийн шийдвэр гаргахаас өөр аргагүй юм шиг байна. Тэгээд ч тэд ил тодоор МАХН-аас нэр дэвшүүлэхгүй гэж байгаа” гэжээ.

Ийнхүү намаасаа гарч байгаа О.Баасанхүү ирэх хавар бие дааж нэр дэвших үү, аль эсвэл нэг намд элсэх үү гэдгийг цаг хугацаа харуулах бизээ.

 

2016 оны сонгуулиар МАХН-аас Эрдэнэт хотод нэр дэвшиж их хуралд сонгогдож байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү намаасаа гарч байгаа талаар мэдэгджээ.
Улс төр

Сэтгэгдэл (29)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.