| | USD/MNT 0₮

“Иргэд угаартсан” хэргийг шуурхай шалгахыг ЦЕГ-т даалгалаа

Нийслэлийн хэмжээнд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар “Иргэд шахмал түлш хэрэглэж, угаартсан” гэх нийт 57 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагааг прокурорын хяналтанд явуулж байна. 

Прокурорын байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын даргын нэр дээр “иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх, хүн угаартсан, нас барсан шалтгааныг тогтоох, цаашид гарах аюулаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах” талаар албан бичиг хүргүүлсэн байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.