| | USD/MNT 0₮

МАН: Хуульд өөрчлөлт оруулж, ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ЗОГСООНО

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаад Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг хэлэлцэх нь зөв гэж үзсэн. Харин цаашдаа тэтгэврийн зээлийг зогсоох нь зүйтэй хэмээн үзжээ. Тухайлбал, ХНХ-ын сайд С.Чинзоригийн хэлж буйгаар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Банкны тухай хууль болоод Нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудад өөрчлөлт орох гэнэ. Ингэснээр тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээг зогсоох нь зүйтэй гэдэг санал нэгджээ.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаад Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг хэлэлцэх нь зөв гэж үзсэн. Харин цаашдаа тэтгэврийн зээлийг зогсоох нь зүйтэй хэмээн үзжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.