| | USD/MNT 0₮

МАРГААШНААС ЭХЭЛЖ НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР ЗОРЧИЖ БАЙГАА АВТОМАШИНУУДАД АРГА ХЭМЖЭЭ АВНА

Маргааш буюу энэ сарын 07-ны өдрөөс эхлэн чиглэлийн тээврийн хэрэгсэлд зориулагдсан тэмдэг бүхий эгнээгээр явж байгаад камер харангуутаа буцаж эгнээндээ орох гэж бусдад хүндрэл учруулдаг явдал гардаг билээ.

Мөн автобусны буудал дээр байнга зогсдог /халтуур хийж/ явган хүний зам дээр зогсоод машинаа орхиод явчихдаг жолооч нарыг чиглэлийн тээврийн хэрэгсэлд байршуулсан камерын тусламжтайгаар торгууль ноогдуулж эхлэхээр болжээ.

Таны машины ард автобус явж байгаа бол торгууль ирнэ гэсэн үг юм. Хяналтын камер харангуутаа хоёрдугаар эгнээнд ордог байж болохгүй. Үүнийгээ дагаад өөрийнх нь эгнээ чөлөөтэй байхад өөр эгнээгээр яваад уралдаад байдаг автобусны жолооч нарт ч хариуцлага тооцуулах юм байна шүү.

Маргааш буюу энэ сарын 07-ны өдрөөс эхлэн чиглэлийн тээврийн хэрэгсэлд зориулагдсан тэмдэг бүхий эгнээгээр явж байгаад камер харангуутаа буцаж эгнээндээ орох гэж бусдад хүндрэл учруулдаг явдал гардаг билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.