| | USD/MNT 0₮
УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн эрхмүүдийг бид цувралаар танилцуулж байгаа билээ. Тэгвэл энэ удаад "Нийслэлийн орон сууцны корпораци" ОНӨААТҮГ-ын дарга Б.Сүхбаатар 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Түүний энэхүү үйлдлийг сонгуульд нэр дэвших гэж байгаатай холбогдуулан тайлбарлаж байна. Учир нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулинд төрийн албан хаагч болон төрийн өмчит үйлдвэрийн газруудын захирал, дэд захирлууд нэр дэвших бол сонгуульт жил эхлэхээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой гэж заасан байдаг. Харин НИТХ-ын төлөөлөгчийн албан тушаалдаа хэвээр үлдэх юм байна.
ТОВЧ НАМТАР
Төрсөн он сар өдөр: 1979.10.13
Төгссөн сургууль: 1998-2002 Аялал жуулчлалын удирдлагын дээд сургууль, 2008 Удирдлагын академи Бизнес удирдлага, 2012-2014 Удирдлагын академи Төрийн удирдлага
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Дээд, Төрийн удирдлагын магистр
Ажилласан байдал: 2002-2009 "Суман гүн трэйд" захирал, 2009-2012 Улаанбаатар Бизнес хөгжлийн төв НӨҮГ дэд захирал, 2012-2014 TV10 Захирал, 2014 Эрүүл хүнс ХХК-ийн захирал
Сонгуульт ажил: 2008-2012 БЗД-ийн 24-р хорооны ИНХ-ын дарга, 2008-2012 БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2012-2016 БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, МАН- ын бүлгийн дарга, 2009-2014 Говь-Алтай аймгийн Ирээдүй Алтай Залуучуудын холбооны Тэргүүн, 2012 оноос БЗД-ийн МАН-ын хорооны тэргүүлэгч, 2013 оноос МАН-ын бага хурлын гишүүн, 2009 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон. 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон. 2016 оноос НИТХ-ын Өргөдлийн хорооны даргаар сонгогдсон.
НОСК-ийн захирал Б.Сүхбаатар нэр дэвшихээр ажлаа өглөө