Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсаны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөх Монгол бөхийн өргөөнд барилдаж байна. Харин уг барилдаанд барилдахаар ирсэн Увс аймгийн Ховд сумын харьяат Даян аварга Н.Батсуурийг барилдуулсангүй. МҮБХ-ноос барилдуулахгүй гэсэн шалтгаан нь "Бүртгүүлээгүй, мөн өнөөдөр цагаа бариагүй учир барилдуулахаас татгалзаж байна" гэсэн хариуг өгчээ. Даян аваргын хувьд зодог шуудгаа өмсчихөөд барилдааны талбайд гарч ирж, зохион байгуулагч нартай нэлээдгүй хэл ам хийжээ.
Түүний хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Даян аварга цолоо гардаж авсан бөгөөд шинэ цолтон болсноос хойш ямар ч барилдаанд барилдаагүй бөгөөд ийнхүү Үндсэн хуулийн барилдаанд барилдах гэж ирээд чадсангүй. Эцэстээ хэл ам, хэрүүл тэмцэл хийгээд малгайгаагаа "Май энэ малгайгаа та нар ав" гэж хэлээд бөх тайлбарлагчийн ширээн дээр тавиад, элэг бүсээ тайлаад Бөхийн өргөөг орхиод гарчээ.
Даян аварга цол хүртэж баяр хөөр болж байсан аварга олон нийтийн өмнө, бөх сонирхогчдын өмнө зохисгүй үйлдэл гаргасан нь олны эгдүүцлийг хүргээд байна. Түүнийг хоёр хоногийн өмнө бүртгээд дуусчихсан байхад өнөөдөр барилдах гээд ирдэг. МҮБХ-ноос барилдуулахгүй гэхээр "Энэ малгайгаа та нар ав писда" гэж хэлсэн гэх.
Бөх тайлбарлагчийн зүгээс"Шийдвэр гаргах хоёр тэргүүн нь тэнд сууж байхад очоод уулзчих, надтай ярих байхгүй, би мэдэхгүй, бөх тайлбарлах эрхтэй болохоос шийдвэр гаргадаг эрхтэй хүн биш. Бүртгэсэн бөхийн оноолтыг зарлах үүрэгтэй" гэхэд Н.Батсуурь аварга тэргүүнүүд дээр очихгүй, хэрүүл хийсэн юм байна. Тэрбээр "Барилдуулахгүй гэсэн шийдвэрээ үзүүлчих" гэхэд Бөхийн холбооны тэргүүний ёсзүйн зүгээс барилдуулах боломжгүй гэжээ.
Дахиж барилдахгүй гээд гарсан Даян аварга хэнийг хохироох юм бол. Аварга гэж зүгээр улсад түрүүлсэн хүнийг хэлж боломгүй юм байна. Аваргын буурь, ёс зүй, ёс жудаг, бусдыг үлгэрлэх үлгэр дуурайлал юу ч байхгүй. Үзэгчдийн хувьд аварга биш болчихлоо, хүндэл тэг шүү. Тиймээс Даян аварга Н.Батсууриа ёс жудагтай байя. Бүртгэлээс өмнө амжиж бүртгүүлээгүй нь аваргын буруу. Өнөөдөр барилдахаар нэрээ бүртгүүлсэн бөхчүүдийн нэрийг дуудахад Н.Батсуурийн нэр байгаагүй юм. Харин тэрбээр "Би цахимаар бүртгүүлсэн, миний бүртгэлийг хийгээгүй, миний чатыг сээн хийж хараагүй байна" гэсэн тайлбарыг цахим хуудсаараа хийжээ.
Нөгөөтэйгүүр Бөхийн холбоо бөхчүүдийн бүртгэлийг сайн хийдэг болж, гэхдээ цахимаар биш чатаар шүү. Хэн ч барилдаантай өдөр зааланд ирээд зүүн, барууныг магнайлаад гарна гэсэн ойлголт байхгүй болжээ. Тэгэхээр цаг хугацаанд нь зарласан бөхийн барилдаанд барилдах бөхчүүд нэрээ бүртгүүлдэг байх ёстой гэдгийг энэ удаагийн Н.Батсуурь аваргын үйлдэл тод харууллаа.
Түүний хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Даян аварга цолоо гардаж авсан бөгөөд шинэ цолтон болсноос хойш ямар ч барилдаанд барилдаагүй бөгөөд ийнхүү Үндсэн хуулийн барилдаанд барилдах гэж ирээд чадсангүй. Эцэстээ хэл ам, хэрүүл тэмцэл хийгээд малгайгаагаа "Май энэ малгайгаа та нар ав" гэж хэлээд бөх тайлбарлагчийн ширээн дээр тавиад, элэг бүсээ тайлаад Бөхийн өргөөг орхиод гарчээ.