| | USD/MNT 0₮

С.Болорчулуун: БЗД-ийн Ч.Алтанцэцэг гэх шүүгч өмгөөлөгчийн хараат бус байдалд нөлөөлж, дарамталсан

Өнөөдөр Хохирогчдийн холбооны гишүүн, иргэн Б.Хандсүрэн “МАНАН” дэглэмтэй тэмцэж, шударга бусын хонгилынхонтой тэмцэж, шүгэл үлээж байсан хүний хүүхэд хилсээр хэрэг үүрч, шоронд ордог талаар болон шударга бус захиалгаар ажилладаг шүүгч нарын талаар ноцтой мэдээлэл өгсөн.

Энэ үеэр иргэн Б.Хандсүрэнгийн өмгөөлөгч С.Болорчулуун хэлэхдээ: “Б.Хандсүрэн гуайн хүүгийн хэрэг дээр өмгөөлөх үйлчилгээ үзүүлэхэд шүүх болон прокурорын шатанд маш тодорхой процессийн алдаанууд гарсан. Энийг олон нийтэд зарлахгүй бол нуугдмал байвал олон хэргээ шийдүүлэх гэж байгаа хүн хохирч үлдэх юм аа гэдэг байр суурьнаас хандаж байна.

Шүүх дээр хэрэг шийдэхдээ Хандсүрэнгийн хүүхдийг гэм буруугийн хурал дээр шүүгч нар хуралд анхаарахгүй гарч орж байсан. Мөн шөнийн цагаар шүүх хуралдааныг явуулах, шүүгдэгчийн эцсийн үгийг хэлүүлэхгүй байх зэргээр эрхийг нь ноцтой зөрчсөн.

-БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ШҮҮГЧ НАР ХУУЛИЙГ “ОРОНДОО” ЗАСВАРЛАСАН-

ЭХХШТХ-нд шүүхийн шийдвэр болон шүүхийн тэмдэглэл тодорхой хуулийн хугацаанд гарах ёстой байдаг. Тэгэхэд БЗД-ийн шүүхийн шийдвэр болон хурлын тэмдэглэл зохих хугацаандаа гараагүй. Үүний дагуу өмгөөлөгч миний зүгээс хуулийн хугацаанд гаргахыг хүссэн бичиг өгсөн. Гэтэл Ч.Алтанцэцэг гэж шүүгч ирээд “ар гэрийн гачигдал гарсан” гэдгээ хэлсэн. Мөн туслахын хамтаар өмгөөлөгч миний хараат бус байдалд дарамт байдлаар нөлөөлсөн. Үүнийг нь бас дэлгэхгүй байсан. Гэтэл хууль байхгүй зүйлийг прокуророос гаргуулаад шүүхийн шийдвэрт засвар оруулах хурлыг өмгөөлөгч надад мэдэгдэхгүй нууцаар хийсэн байсан. Ингээд шүүхийн шийдвэрт засвар оруулах хурал болж өнгөрсөн. Энэ дагуу гомдол өгсөн. Өөрөөр хэлбэл, Анхан шатны шүүх маань давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээд байна.

 

Өнөөдөр Хохирогчдийн холбооны гишүүн, иргэн Б.Хандсүрэн “МАНАН” дэглэмтэй тэмцэж, шударга бусын хонгилынхонтой тэмцэж, шүгэл үлээж байсан хүний хүүхэд хилсээр хэрэг үүрч, шоронд ордог талаар болон шударга бус захиалгаар ажилладаг шүүгч нарын талаар ноцтой мэдээлэл өгсөн.
Ярилцлага

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.