| | USD/MNT 0₮

Сонгино хайрхан дүүрэгт дахин нэг айлын ханан пийшин дэлбэрчээ

Сайжруулсан түлш тойрсон асуудлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, түргэн тусламжийн 103 төв, Эрүүл мэндийн үндэсний төв, Онцгой байдлын газраас өнөөдөр мэдээлэл өглөө. НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэлэхдээ "Өглөөний зургаан цагаас өнөөдрийн 15.00 цаг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт нийтдээ угаарын хийнд хордсон гэх 11 иргэн эмнэлэгт хандсан байна. Үүний дөрөв нь хүүхэд, долоо нь том хүн байгаа бол гурван иргэн хэвтэн эмчлүүлж байна. Дүүргээр нь авч үзвэл Чингэлтэй дүүргийн нэг айлын хоёр хүн, Баянзүрх дүүрэгт хоёр өрхийн гурван хүн, Хан-Уул дүүрэгт нэг хүн, Сонгинохайрхан дүүрэгт нэг өрхийн таван хүн байна. Одоогийн байдлаар эмнэлэгт 14 хүн хэвтэн эмчлүүлж байна. Бусад иргэд гэрээр эмчлүүлэхээр зөвлөгөө аваад гарсан" гэлээ.

-СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГТ ДАХИН НЭГ АЙЛЫН ХАНАН ПИЙШИН ДЭЛБЭРЧЭЭ"

Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт оршин суух нэгэн айлын ханан пийшин дэлбэрсэн хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал, тус дүүргийн гуравдугаар хорооны Баганаран дугаар тоот айлын ханан пийшин сайжруулсан шахмал түлш хэрэглэснээс үүдэн дэлбэрч, тус тоотод оршин суух 54 настай эмэгтэй болоод 3-14 насны гурван хүүхэд угаартаж яаралтай түргэн тусламжаар Хордлогын яаралтай тусламжийн төвд хүргэгдсэн байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар сайжруулсан шахмал түлш, зуухны үнс зэргийг авч шинжлүүлэхээр мэргэжлийн байгууллагуудад хүргүүлжээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа гэнэ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.