| | USD/MNT 0₮

Б.Даваадорж: Эргүүлийн чиглэлд үйлдэгдсэн 33 гэмт хэргийг илрүүлсэн

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Төлөвлөлт, хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга, хурандаа Б.Даваадорж мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн Цагдаагийн удирдах газар хэв журам хамгаалах чиглэлээр нийслэл хотын хэмжээнд явган эргүүлийн 2382 чиглэлд 4764 алба хаагч үүрэг гүйцэтгэж, эргүүлийн чиглэлд үйлдэгдсэн 33 гэмт хэргийн халуун мөрөөр нь илрүүлсэн. Зөрчил гаргасан 4384 хүнд 269 сая 660 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Архидан согтуурч зөрчил гаргасан 1307 хүнийг эрүүлжүүлсэн байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 30-ны 18:00 цагаас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны 08:00 цагийн хооронд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, харьяа байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэглэлд шилжин ажилласан. “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн улсын байцаагч, Нийслэл, дүүргийн хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран зургаан удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж, 41 зөрчил илрүүлэн, 292 шил архи, 54 шил дарс, 221 литр шар айраг, 900 хайрцаг тамхи хураан авч, Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцсон" гэв.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Төлөвлөлт, хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга, хурандаа Б.Даваадорж мэдээлэл хийлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.