| | USD/MNT 0₮

Ц.Билэгтсайхан: Нийт 12 сорьцод ОМИКРОН хувилбар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан мэдээллэхдээ: Хилийн тандалтын судалгааг арваннэгдүгээр сарын 27-ноос хойш хийсэн. Энэ хугацаанд агаараар 10773 зорчигч ирснээс коронавирусийн 232 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. Бүх зөөвөрлөгдсөн тохиолдлоос түүвэрлэн хувилбарын тандалтын шилгээг хийж байгаа.  Ингэхэд 12 тохиолдол Омикрон болох нь батлагдлаа.

Истанбул-Улаанбаатарын нислэг-1 Бангкок-Улаанбаатарын нислэг-1 Энхийг сахиулагчдаас-10 буюу нийт ОМИКРОН ХУВИЛБАРЫН 12 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЛАА. Омикрон хувилбарыг NJS-ээр шинжилдэг. Ингэхдээ шинжилгээг түүвэрлэж, цөөн тооны сорьцонд хийдэг. Одоогоор PCR-аар омикроны сэжигтэй тохиолдол болсон сорьцыг NJC-ээр шинжлэж байна.

Суданаас 2021.12.29-нд энхийг сахиулагчид ирсэн. 244 энхийг сахиулагчдаас гурван удаагийн шинжилгээгээр 231 тохиолдол эерэг гарсан. Тэднийг 14 хоног тусгаарласан" гэв.

 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан мэдээллэхдээ: Хилийн тандалтын судалгааг арваннэгдүгээр сарын 27-ноос хойш хийсэн. Энэ хугацаанд агаараар 1077
Ярилцлага

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.