| | USD/MNT 0₮

Утсандаа нэгж авна гэж гараад сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн 17 дугаар гудамжинд тус аймгийн харьяат иргэн У /44 настай, эмэгтэй/ ажлаасаа нэгдүгээр сарын 02-ны өдрийн 11.00-12.00 цагийн орчим утсандаа нэгж аваад ирнэ гэж гараад сураггүй болжээ. Иргэн У-ын ар гэрээс эрэн хайх хүсэлтийг энэ сарын 05-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан байна. Ингээд тус аймгийн Цагдаагийн газрын 12 алба хаагч, 2 автомашинтай 01.02-04-ний өдрүүдэд аймаг, сумдад зорчих автобусны зорчигчдын хяналтын камер, нэрсийн жагсаалт, Мөрөн суманд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 16 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 7 иргэн, 2 автомашин, нийт 25 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтай мөн өдрийн 13.00 цагаас эхлэн Урандөш багийн “Дэлгэрмөрөн” голын дагуу “Гонгоо-Олом” гэдэг газраас “Хийморийн-Овоо” гэдэг газар хүртэл явганаар 12 км-т, автомашинтай 30 км-т, тус сумын “Цэнгэлдэх хүрээлэн”-ийн орчим 1 км2 талбайд нисгэгчгүй  нисэх төхөөрөмжөөр эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулсан боловч үр дүнд  хүрээгүй тул мөн өдрийн 16.45 цагт түр зогсоосон байна.

Утсандаа нэгж авна гэж гараад сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.