| | USD/MNT 0₮

Ажлын байрны зээл олголтыг шалгахад 20 орчим зөрчил илрүүлжээ

Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г өнгөрсөн гуравдугаар  сараас хойш хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд "Ажлын байрыг дэмжих зээл" олгож эхэлсэн юм. Зээлийн хүү маш бага буюу жилийн  3 хувь тул олон ААН энэ зээлд хамрагдах хүсэлтээ өгч байв. Төв банкнаас зээлийг журмын дагуу олгосон эсэхэд хяналт тавьжээ. Тус банкны Хяналт шалгалтын хэлтсийн сацуу Сангийн яам, хуулийн байгууллагуудтай хамтран шалгалт явуулж, 20 орчим зөрчил илрүүлжээ. Шалгалтын үр дүнд зөрчил гаргасан ААН-д төсвөөс өгдөг дэмжлэгийг зогсоох юм.

Ажлын байрны зээлийн хүрээнд бизнес эрхлэгч иргэнд 50 сая, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаатай олгосон. Энэ зээлд нийт хоёр их наяд төгрөг олгохоор төлөвлөсөн бөгөөд Төрийн аль нэг сангаас олговол ийм их хэмжээний зээлийг шуурхай олгох боломжгүй тул 12 банкийг татан оролцуулжээ.

Улсын төсвөөс 67 тэрбум төгрөг зарцуулсны үр дүнд банкууд 1.9 их наяд төгрөгийн зээлийг өөрийн эх үүсвэрээс олгоод байна. Үүний 1.6 их наяд нь шинээр олгосон зээл. 4000 орчим зээлдэгчид энэ зээлийг олгож, Зээлийн батлан даалтын сангаас 208 орчим зээлд 28 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ. Хэнд зээл олгохоо банкууд өөрсдөө шийдэн, зээлийн эрсдэлийг банкууд хариуцаж байна.

 

Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г өнгөрсөн гуравдугаар сараас хойш хэрэгжүүлж байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.