| | USD/MNT 0₮

УБТЗ-ын зарим удирдлагуудыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байна

Эдийн засгийн байнгын хороогоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хэлэлцэж байна. Байнгын хороонд сууж байгаа албаныхан зарим нэг мэдээлэлд тодорхой хариулт өгч байна.  УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

Тухайлбал, Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-аас мэдээлэл өгч байгаа эх сурвалжийн хэлж буйгаар "УБТЗ дээр өдөрт 14 галт тэрэг гаргадаг байсан. Одоо бол долоон галт тэрэг гарч байгаа. Найм нь транзит, дөрөв нь төмрийн хүдэр, хоёр нь нүүрсний галт тэрэг байна. УБТЗ гэхээсээ хувийн хэвшлийн галт тэргүүдийг татах ажиллагааг зохион байгуулсан. УБТЗ дээр холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгалт орсон явж байгаа. Яг одоогоор бол авлига авч, хоригдож байгаа тодорхой мэдээлэл байхгүй, ярианы түвшинд явж байгаа. Зарим нэг хүмүүс удирдлагууд шалгагдаж байгаа юм билээ" гэв. 

УБТЗ-ын зарим удирдлагуудыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.