| | USD/MNT 0₮
НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. 2021 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2022 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас мэдээлж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай билээ. Энэ дагуу дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард олгох гэж байна.
НӨАТ-ын IV улирлын баримтаа энэ сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, буцаан олголтоо авна.