| | USD/MNT 0₮
Нийслэлчүүдийг унтаж байхад л харанхуй шөнөөр ажилдаа гардаг хүмүүс бол ТҮК-ийнхэн байдаг. Баяр ёслол, амралтын өдөр ч нийслэлийг цэвэр цэмцгэр байлгахаар ажилладаг, өвлийн хүйтэнд зуны халуунд зүтгэдэг, хөдөлмөрч ажилчид буюу ТҮК-ийн ажилчдадаа сар шинийн баярын өмнө залуус хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод 10 гаруй жил болж байна.
Энэ жилийн хоёрдугаар сард “Сэтгэлийн дулаан бэлэглэе” үйл ажиллагааг зохион байгуулж төрийн бус байгууллагын залуус болон сайн дурын залуус ѳѳрсдийн бэлтгэсэн мах, халуун аарц, аньс, чацарганаар их хотын шар хантаазтай, хөдөлмөрч иргэдээ дайлах гэж байна.
“Сэтгэлийн дулаан бэлэглэе” үйл ажиллагаанд нэгдэж, бусдын сэтгэлд илч бэлэгдэхийг хүссэн хэн ч үүд хаалга нээлттэй гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Нийслэлийн хэмжээнд 1000 орчим ТҮК, зам талбайн ажилчин байдаг бөгөөд тэдний ажил 06.00 цагт эхэлдэг бөгөөд тэднийг ийнхүү баярлуулахаар болжээ.