| | USD/MNT 0₮

ДҮҮРЭГ БОЛОН ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА

Хүйтний улирлын үед ханиад томуу их нэмэгддэг. 

Ялангуяа арванхоёрдугаар сар, нэгдүгээр сард ханиад томуугийн өвчлөлийн оргил үе байдаг. Өвчлөлийн түвшин өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн байдалтай байна. Нэмэгдэж байгаа шалтгаан томуугийн В хүрээний вирус арваннэгдүгээр сарын сүүлчээр эргэлтэд орсон байгаа. Ханиад томуугийн вирусээс гадна бусад төрлийн вирусээс үүсч байна.

Ерөнхийдөө 0-9 насны хүүхдүүд их өвчилж байгаа. Тухайлбал, 0-1 насны хүүхэд 40 гаруй хувийг эзэлж байгаа бол 20 гаруй хувийг нь 2-4 насны хүүхэд өвчилж байна. Мөн өсвөр насны хүүхдүүд ч ханиад томуугаар өвчилж байгаа. Эцэг эхчүүд хүүхдээ ханиад томуугаас урьдчилан сэргийлэхээс гадна ханиад томуу хүрсэн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна асаргаа сувилгаа сайн хийх хэрэгтэй. Мөн хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх, тогтмол амны хаалт зүүлгэж хэвшүүлэх, хүүхдийн дархлааг дэмжиж амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, шингэн зүйлийг тогтмол хэрэглүүлэх хэрэгтэй.Тухайлбал, халуун аарц, аньс чацаргана, нэрс зэргийг хэрэглэж хэвших хэрэгтэй байна.Үүнээс гадна хүүхдийг сайн унтуулж амрааждархлааг ньсайн дэмжих шаардлагатай. Мөн гэрийнхээ агаарыг байнга цэвэршүүлэхээс гадна хүүхдийн гарыг тогтмол угаалгаж байх хэрэгтэй.

Томуугийн өвчлөлтэй холбоотойгоор дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд орны ачаалал бий болдог. 

Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон бусад эмнэлгүүдэд ор нэмэгдүүлэхажлыг төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Томуугийн дэгдэлт нэмэгдсэн үед 1000 гаруй ор нэмэгдүүлж дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасгийг нээн ажиллуулж байгаа. Тухайлбал,Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 30 ортой хүүхдийн тасгийг ашиглалтад оруулж ажиллуулж байна. Мөн Хан-Уул дүүрэгт 50 ортой хүүхдийн тасгийг нээжээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн насанд хүргэгчдийн тасгийн орыг Мөнгөн гүүр, Ачит эмнэлэгт шилжүүлж, 70 ортой хүүхдийн эмнэлгийн нээн ажиллуулж байна. Мөн төрийн эмнэлгүүд хүүхдийн тасгийг нээж ажиллуулж байгаа. Дүүрэг болон өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна. 

Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон бусад эмнэлгүүдэд ор нэмэгдүүлэхажлыг төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Томуугийн дэгдэлт нэмэгдсэн үед 1000 гаруй ор нэмэгдүүлж дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасгийг нээн ажиллуулж байгаа. Тухайлбал,Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 30 ортой хүүхдийн тасгийг ашиглалтад оруулж ажиллуулж байна. Мөн Хан-Уул дүүрэгт 50 ортой хүүхдийн тасгийг нээжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.