| | USD/MNT 0₮

БАЯРЫН ҮЕЭР ХЭРЭГЛЭХ ХУГАЦАА ХЭТЭРСЭН 670 НЭР ТӨРЛИЙН ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮН УСТГАЖЭЭ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баярын өдрүүдэд болзошгүй хордлого халдвар гарах, чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнс худалдаалагдахаас урьдчилан сэргийлж улсын хэмжээнд хяналт шалгалт хийж ажиллажээ. 

Шалгалтын явцад чанар аюулгүй байдлаа алдсан, хэрэглэх хугацаа хэтэрсэн 670 нэр төрлийн 26.3 сая төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгуулж, 12.4 сая төгрөгийн хүнсийг буцаан татан авалт хийлгэв.

Хяналт шалгалт энэ сарын 3 хүртэл үргэлжилж байгаа бөгөөд шинэ жилийн өмнөх өдөр буюу 12.31-ний өдөр хадгалалтын горим алдагдсан 50 бялууг устгуулж, хаяг шошгын зөрчилтэй найман нэр төрлийн 1344 бялуу худалдаанд гарсныг тогтоож, худалдаалагдаагүй 523 ширхэгийг нь буцаан татууллаа.

Мөн энэ сарын 2-ны өдөр нийслэлийн хэмжээнд хүнсний худалдааны 42 дэлгүүр, төв, захуудад шалгалт хийж, хугацаа нь дууссан 11 нэр төрлийн 776 ширхэг бялуу, чанарын шаардлага хангахгүй 173 ширхэг хиам худалдаалагдаж байсныг татан авалт хийлгүүлж, хадгалах хугацаа дууссан 35 ширхэг мах, махан бүтээгдэхүүнийг устгуулан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Шинэ жилийн баяраар нийтийг хамарсан хүлээн авалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ ихээр хийгддэг бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр үйл ажиллагаанд хяналт тавьсаны дүнд баярын өдрүүдэд хоол хүнсний гаралтай олныг хамарсан хордлого, халдвар гараагүй байна.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баярын өдрүүдэд болзошгүй хордлого халдвар гарах, чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнс худалдаалагдахаас урьдчилан сэргийлж улсын хэмжээнд хяналт шалгалт хийж ажиллажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.