| | USD/MNT 0₮

ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн дараа хэн томилогдох вэ?

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг ажлаас нь чөлөөлөх тухай сураг дуулдаад хоёр оныг үдлээ. Генерал цолоо аваад удаагүй байгаа ТЕГ-ын дарга Д.Гэрэл 1952 онд Улаанбаатарт төрсөн. Тооцоолоод үзвэл 2020 онд 68 насыг зооглоно. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулинд эрэгтэй хүн 60 нас хүрээд “Өндөр насны тэтгэвэр” тогтоолгох эрх нь үүсдэг. Энэхүү хуулиар Д.Гэрэл генерал энэ ондоо багтаж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө гэх яриа улам чих дэлсэх боллоо.

Тэгвэл “ТЕГ-ын дараагийн дарга хэн байх вэ” гэсэн асуулт сонирхол татах боллоо. Анх 2018 онд Тагнуулын ерөнхий газрын даргад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Монгол Улсаас Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, хурандаа Д.Мөрөн болон ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх, н.Алтансүх нар яригдаж байсан юм. Харин сүүлийн үед Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болдын нэр хүчтэй яригдах боллоо. Р.Болд нь 2007-2012 оны хооронд ТЕГ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг ажлаас нь чөлөөлөх тухай сураг дуулдаад хоёр оныг үдлээ. Генерал цолоо аваад удаагүй байгаа ТЕГ-ын дарга Д.Гэрэл 1952 онд Улаанбаатарт төрсөн. Тооцоолоод үзвэл 2020 онд 68 насыг зооглоно. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулинд эрэгтэй хүн 60 нас хүрээд “Өндөр насны тэтгэвэр” тогтоолгох эрх нь үүсдэг. Энэхүү хуулиар Д.Гэрэл генерал энэ ондоо багтаж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө гэх яриа улам дэлсэх боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.