| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хүний нэр хүндэд халдсан бол 100 мянган төгрөгөөр торгох хуулийн төсөл орж ирлээ. Мөн Бэлгийн дарамт учруулсан бол 1 сая төгрөгөөр торгоно гэсэн заасан байна. Үүн дээр бид хандлагаа өөрчлөх ёстой болчихжээ. Хүнд хамгийн үнэтэй зүйл нь нэр хүнд байдаг юм. Гэтэл үүнд халдаж байгаа үйлдлийг нэг сая төгрөгөөр үнэлж болдог юм уу. Ялангуяа ажлын байрны бэлгийн дарамтны хохирогчдын 85-90 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Дэлхий даяар энэ асуудалтай тэмцэж байхад Монгол Улс яагаад хойш ухраад байгааг огт ойлгохгүй байна. Хүний нэр хүндийг нэг сая төгрөгөөр үнэлчихээд түүний цаана байгаа асар их дарамт, сэтгэл санааны хохирлыг яаж төлж барагдуулах гээд байгаа юм бэ? Үүнийг огт тооцоолохгүй байгаад байна. Нэг төгрөгөөр торгох заалт арай л чамлалттай байна” гэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь байр сууриа илэрхийллээ.