| | USD/MNT 0₮
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт үргэлжилж байгаа. Энэ сарын 13-нд сурагчдын амралт дуусах хэдий ч томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас сурагчдын амралтын сунгах хүсэлтийг ЭМЯ-наас холбогдох яаманд хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.
Энэ талаар салбарын яамны эх сурвалжаас тодруулахад “Аймаг орон нутгийн онцгой комисс хуралдаж, сурагчдын амралтыг сунгах хэрэгтэй гэж үзвэл яаманд хүсэлтээ ирүүлнэ. Өнөөдөр Өвөрхангай аймгаас хүсэлт ирсэн. Өмнө нь Сэлэнгэ аймгаас хүсэлт ирсний дагуу тус аймгийн цэцэрлэгт хөл хорио тогтоосон. Харин хүсэлт ирүүлсэн Өвөрхангай аймгийг бас тэгэх байх.
Нийслэлийн сурагчдын амралтыг сунгах тухайд гэвэл өнөөдөр манайд албан ёсны хүсэлт ирээгүй байна.
Сурагчдын амралтыг сунгах хэрэгтэй гэж үзвэл Нийслэлийн Засаг дарга амралтыг 7 хоног сунгах эрхтэй. Хэрэв тэгж сунгах юм бол 3 дугаар улирлын амралтаас 7 хоног хасагдана гэсэн үг. Засаг даргад амралт сунгах эрх нь байгаа. Яаманд бичиг хүсэлт ирүүлэх шаардлагагүй. Хотын удирдлагууд өөрсдөө шийднэ.
Харин долоогоос олон хоног амраах шаардлагатай бол салбарын сайд нь шийдэх ёстой” гэлээ.