| | USD/MNT 0₮

Х.Оргил-Эрдэнийг Хятад компаниас хахууль авсан нь нотлогдоогүй гэж үзэн цагдан хорихоос ТАТГАЛЗЖЭЭ

Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан талаар бид өмнө мэдээлсэн. Түүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-ны өдөр цагдан хорьж, үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хуралдааны үеэр өмгөөлөгчийнх нь гаргасан хүсэлтийн дагуу түүнийг батлан даалтад гаргасан юм.

Тэгвэл Х.Оргил-Эрдэнийг шүүх өнөөдрийн хурал дээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын санал баримтаар нотлогдохгүй байсан тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 

ХЯТАД КОМПАНИАС ХАХУУЛЬ АВСАН ГЭХ Х.ОРГИЛ-ЭРДЭНИЙГ ЦАГДАН ХОРИХООС ТАТГАЛЗЖЭЭ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.