| | USD/MNT 0₮

Д.Ганхуяг: Сонгуульд нэр дэвших эсэхээ шийдээгүй байна. Намаас шийднэ

“Монголоо шинэчилье клуб”-ээс Монгол хүний бодит орлогыг 10 жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлэх буюу 10 мянган ам.долларт хүргэх үндэсний санаачилгыг танилцууллаа. Энэ үеэр тус клубын тэргүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг эдийн засгийн өндөр өсөлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлбэл зохих улс төрийн зөвшилцөл шаардлагатай томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан юм. Нийт 15 төсөл байгаагаас нэн түрүүнд Шинэ нисэх онцгоны буудалд түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, банк, санхүү, тээвэр логистикийн чөлөөт бүс болон Замын-Үүд дэх эдийн засгийн чөлөөт бүсийг ажиллуулах ёстойг онцоллоо. 

Тухайлбал, 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар, дундаж цалинг 1000 ам.долларт хүргэх санаачилга, зорилгыг дэвшүүлж байгаа аж. Ингэхийн тулд ирэх 10 жилд эдийн засгийн өсөлтийг жил бүр дунджаар 8.3 хувьд байлгах шаардлагатай. Энэ нь сүүлийн 10 жилийн эдийн засгийн дундаж өсөлтийн 6.3 хувиас ердөө хоёр пунктээр дээгүүр учир хүрэх боломжтой хэмээн эдийн засагчид үзжээ. Үүний тулд, 

Нэгдүгээрт, Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжиж, хөрөнгө оруулалтын орчныг ойлгомжтой, тогтвортой, өрсөлдөх чадвартай байлгана.

Хоёрдугаарт, 2030 он гэхэд гадаад валютын албан нөөцийн 60 хувийг алтаар бүрдүүлэх шаардлагатай ба Монголбанкны алтны нөөцийг 120 тонн-д хүргэхийг зорино.

Гуравдугаарт, Экспортын хэмжээг нэмэгдүүлэхийг үндэсний эн тэргүүний зорилт болгох юм.

Мөн энэ үеэр Сайд асан Д.Ганхуягаас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэхийг нь тодруулахад "Би УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэхээ шийдээгүй байна. Намаас л шийднэ" хэмээн хариулсан юм.

 

ШУУД ҮЗЭХ:

“Монголоо шинэчилье клуб”-ээс Монгол хүний бодит орлогыг 10 жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлэх буюу 10 мянган ам.долларт хүргэх үндэсний санаачилгыг танилцууллаа.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.