| | USD/MNT 0₮
Ерөнхийлөгч Х.Баттулга Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ахмад настангуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэсэн мэдэгдлийг шинэ оны босгон дээр хийсэн билээ.
Тэгвэл энэ асуудал нийгэмд олон нийтийг болон УИХ-ын гишүүдийг хоёр талцуулж шүүмжлэл дагуулаад байна.
Зарим гишүүд тэтгэврийн зээлийг тэглэх 770 гаруй тэрбум төгрөг улсад байхгүй, улсын төсөвт тодотгол хийх мөнгө байхгүй гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн бол зарим нь бонд босгож өр тэглэх боломж бий гэсэн мэдээллийг өглөө.
Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Мөнгөний орд болон алттай холбоотой нөөцийг цаашлаад ямар эдийн засгийн эргэлтэд оруулах вэ. Төсөвт хэдий хэр санхүүг төвлөрүүлэх хүчин чадалтай вэ гэдгийг судалсан. Хууль дээр эцэслэгдэх маргаан байхгүй. Ер нь бол бондоор тэтгэврийн зээл тэглэх боломжтой. Харин ямар гарцаар вэ гэдгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-аас эцэслэн шийдвэрлэнэ. Одоогоор Ажлын хэсэг хуралдаагүй байна” гэлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ахмад настангуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэсэн мэдэгдлийг шинэ оны босгон дээр хийсэн билээ