| | USD/MNT 0₮
2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхмүүдийн нэрс эхнээсээ тодорсоор байна.
Тухайлбал, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл МАН-аас нэр дэвшихээр болж өнгөрсөн аравдугаар сард ажлаа хүлээлгэн өгчээ. Ажлаа хүлээлгэн өгсний дараа тэрбээр Ерөнхий сайдын Зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Харин түүний оронд Р.Батсүхийг томилжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэнгэлийг өнгөрсөн 2017 онд тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралдаанаар томилсон байдаг.
Б.Цэнгэл гэж хэн бэ?
Б.Цэнгэл нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн.
1985 онд Дархан хотын 3 дугаар 10 жилийн дунд сургууль, 1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар тус тус төгссөн.
Б.Цэнгэл нь 1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга, 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч, 1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх, 2000 оны 01-06 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер, 2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга, 2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга.
2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч, 2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга, 2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга.
2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал, 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга.
2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сард Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд хийж,
2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх, 2015 онд Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг тус тус гүйцэтгэж иржээ.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл МАН-аас нэр дэвшихээр болж өнгөрсөн аравдугаар сард ажлаа хүлээлгэн өгчээ. Ажлаа хүлээлгэн өгсний дараа тэрбээр Ерөнхий сайдын Зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Харин түүний оронд Р.Батсүхийг томилжээ.